Gotham хотын тухай
Gotham буюу "Goat Home" нь New York хотын хоч нэрээр эртнээс одоог хүртэл маш олон зохиол, бүтээлд ашиглагддаг вөлгөө. Эхлэл ертөнц, Ертөнц нэг, Ертөнц хоёр, Шинэ ертөнц, ер нь бүх л DC комик суурьтай, явцтай ертөнцүүдийн "Тэнгэрийн заадас" галактик дахь, Сол оддын системийн, Дэлхий гэж гараг дээр, АНУ-ын Нью Жерси мужид оршдог. Манай Дархан хотоос 8 дахин том, Superman-ы амьдардаг Мээтропоолис болон Wonder Woman-ий амьдардаг Вашингтон D.C.-тэй тун ойрхон.
Gotham хотын түүх
Үүсэл
Gotham хот болбоос мянганы өмнө нэгэн чөтгөрийн хувилгааныг амьдаар нь оршуулснаар, түүний ёрын хүч газрын хөрсийг нэвчин, гадаад давхаргыг харанхуйд дэвтээж, хожим мөнөөх хувилгаан энэ хотын мөн чанар болон эргэн боссон тухай мистицизм, нууцлаг хүчний аймшигт түүхээс эхлэлтэй.
Gotham хот тэрхүү булшийг хүрээлэн үүссэн бөгөөд, хожим амилан боссон бөө өөрийгөө Doctor Gotham хэмээн нэрийджээ.
Энэ нутагт Европын аялагчид хөл тавихаас хэдэн зууны өмнө Миагани овгийн суурьшсан газар байгаад, нэгэн бөөгөөс болж мөхлийн ирмэгт хүрсэн тухай түүх бий. Түүнд өгүүлснээр Blackfire нэртэй бөө тэдэн дээр ирж, өөрийгөө бурхны элч хэмээн тунхаглаад, Миагани иргэдийг удирдан, дураар дургиж гарчээ. Овгийн ахлагч Цэгээнцарайт Blackfire-ыг эсэргүүцэн, овгийг орхихыг шаардсанд Blackfire түүнийг шидээр хороосон байна. Бусад миаганичууд Blackfire-ыг эсэргүүцэн олонтаа харван шархдуулаад, авсанд битүүмжлэн бунхалжээ. Овгийн хүмүүс түүнийг муу хүчээр газрыг хордуулсан тул түргэн зайлах ёстой хэмээн итгэсэн тул нэгэн иргэнийг үржил шимт газар хайлгахаар явуулаад, сайх иргэн хоёр хоногийн дараа ирэхэд овгийн бүх хүн нядлуулсан байжихуй.
17-р зуунд
1609 онд Dutch East India Company-аас Азийн зүүн хэсгийг газрын зурагт тэмдэглүүлэхээр аялагч Хэнри Хадсоныг илгээжээ. Аяллын үеэр одоогийн АНУ-ын зүүд хойд эргээр судалгаа хийхээр газарджээ. Хадсоны аяллын дагуу Голландын аялагчид миаганичуудын суурьшин байсан газрын ойр бууж, буусан газраа нэгийг, ойрхон арал дээр нэг суурин босгожээ. Хоёр дахь суурин миаганичуудын лацадсан австай бунхны хажууханд байв. Тэд бунхан дахь сүлдэн дээрх анхааруулгыг тоолгүй авсыг задалснаар тэндхийн иргэд дахиж огт үзэгдээгүй гэдэг. Хоёр хоногийн дараа тэдний тосгонд дотоод газрын ах дүүс нь зочлохоор ирэхэд гудамжаар үерлэх улаан цуснаас өөр зүйл байгаагүй байна. Нэгэн гөрөөчин ой дунд нутгийн нүцгэн иргэн суурин руу чиглэн алхаж явсан тухай мэдээлжээ.
19-р зуунд
18-р зууны сүүл хагас, 19-р зууны эхэн хагасад Gotham тосгон томоохон боомт болон хөгжжээ. 1799 оны эхээр Дариус Вэйн гэр бүлийн эзэмшил газар байгуулж Вэйний эдлэнг үүсгэжээ. Тэр бол Америкийн хувьсгалын үеэр Британийн цэргүүдэд эзлэгдээд байсан Gotham хотыг Америкийн талд авчрахад том тус болсон эрэлхэг цэрэг байв.
1800 оны 1 сарын 1-н дор, Жорж Вашингтоны удирдлага дор алба хааж байсан цэрэг, хилийн бүсийн оршин суугч Томахаавк, Английн тагнуул Жэралд Шиллингтэй тулалджихуй. Шиллин өөрийг зүс хувирган Томахаавкийн холбоотон Стөөвпайпын дүрд хувирч Томахаавкийн Жэйсон Блаадаас авсан эртний, нууцлаг хувын хэсгээс олж авах тушаалтай явж байжээ. Тэдний тулалдсан газар нь хожмын Вэйний эзэмшлээс холгүй сарсан багваахийгаар дүүрэн агуй юм. Зодооны үеэр хув лава хайлмагийн урсгалд унан урсахад Шиллинг авахыг оролдсоноор түүний гар шатаж, хувтай хамт хатан занданшжээ. Томахавк түүнийг олж Gotham-д буцаан авчирсан нь Алкендын савар гэх нэрээр алдаршжээ. Тэдний тулалдсан агуй бол сүүлд Batman-ы өөрийгөө олсон газар болох Batcave гэдгийг уншигч бүгд анзаарсан буй заа.
1840 онд шүүгч Соломон Вэйн болон архитектурч Сайрус Пинкни нарын зүтгэлээр дотоод дэд бүтцийг хөгжүүлэн, өнөөгийн Gotham хотын суурь тавигджээ.
Gotham цувралын Season 3 дээр гарах Solomon Grundy гэх эсрэг дүр 1895 онд алуулсан ярдаг ааштай саятан ба Алуурчин намаг нэрт газар хаягдаад, 50 жилийн дараа үхэшгүй мөнх зомби олон амилсан байжихуй.
19-р зууны сүүлээр Gotham хот ядуурлын туйл, гэмт хэрэгтнүүдийн диваажин, авлигын системийн хөгжлийн гайхамшиг болсон байсан ч үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байлаа.
20-р зуунд
1930 он, туйлдаа хүрсэн ядуурал, авлигал туйлаас давж, нарны аймгаас гадагш зүглэж амой. Энэхэн үес зүрхний ховдлын цоорхойтой Gotham хотын мэс засалчид нь болсон Алтан үеийн Ногоон дэнлүү, Хар канари бялзуухай нар төрж, эцэст нь Америкийн шударга ёсны холбоо байгуулагдсан ч Gotham хотын жинхэнэ удирдагчид нь гэмт хэргийн бүлэглэлүүд хэвээрээ байлаа.
1960-аад он. Хүйтэн дайн Gotham-ыг эцэс төгсгөлгүй солиорол руу турхирлаа. Атомын бөмбөгөөс сэргийлэх байгууламж барих төслүүдийг хийж, 200 яард газар нүхэн хонгил байгуулсан нь яваандаа хөрөнгийн асуудлаас болж зогсжээ. Хожим энэ нүхэн хонгил нь орох оронгүй гэмт хэрэгтнүүдийн орогнох газар болсон ба тэдгээр хэрэгтнүүдийн нэг нь Suicide Squad дээр гарсан Killer Croc юм аа.
Бараг хагас зууны турш нэгэн хэвээр байсан Gotham хотод супер баатрууд ба аймшигт хэрэгтнүүдийн шинэ үе эхэлж, бидний шүтээн болсон Batman, Robin-ууд, Batgirl, Joker, Penguin, Хоёр нүүрт, Poison Ivy, Riddler, Scarecrow нар төрөн гарчээ.
Хотын барилга байгууламжийн тухай
Барилгын хувьд уран бүтээлчид бүр өөр өөрөөр дүрслэх бөгөөд Тим Бюртоны кинонд готик маягаар, Жоел Шумакерын кинонд тухайн үед хүчээ авч байсан саябэрпаанк маягтай байжээ. Кристофер Нолан киног найруулахдаа өөрийн амьдарч байсан Чикаго хотоос санаа авч, Нью Ёорк, Лос Анжелес, Лондон, Гласгов, Питсбург, Нью Жерси, Нюварк хотуудад зураг авалтаа хийжээ. Комик дээр хуучин Gotham хотын ихэнх барилгын зураг төслийг хийсэн Сайрус Пинкни гэж дүр жинхэнэ "Gotham хэв маяг"-ийг үүсгэдэг. Брюс Вэйний хуланц өвөг Алан Вэйн өөрийн эцгийн хүслийг гүйцэлдүүлэн, хотын хэмжээг тэлэхээр гурван гүүр барьдаг бөгөөд Брюс Вэйний ангийн хүү Томас Элиот /Gotham цувралын 1-р бүлгийн 8-р анги дээр гардаг/-ын хуланц Эдвард Элиот, манай пенгвиний хуланц Теодор Коблбот нарын тус тусын нэрээр гүүрийг нэрлэж, мөнөөх гурван гүүр Gates of Gotham нэрээр алдаршжээ. Сүүлд нэг гүүр нэмж барьсан.
"No Man's Land" болон "Cataclysm" аркийн дараа байгалийн гамшигт бүрэн сүйрч, тусгаарлагдсан Gotham хотыг Лэкс Лютор бүхэлд нь орчин үеийн барилгуудаар дүүргэсэн байна. Энэ аркаас сэдэвлэн Нолан өөрийн "Dark Knight Rises" киног хийсэн байна.
1960-аад оны үед 120 ангит нэлээн гэгээлэг аястай Batman TV show хийсэн ч амжилт олоогүй бөгөөд энэ үеэс хойш Gotham хотын зохиолд дүнсгэр, хар бараан өнгө аясыг илүү их оруулах болжээ.
Тайлбар түүх бичсэн: Зоригт Жаргалсайхан
Comments
Post a Comment