Хөгжмийн хэл

Solresol Language зурган илэрцүүд
Хөгжмийн 7 нотны нэрийг янз бүрээр нийлүүлэн бүтээсэн Сольресоль хэлийг 1817 онд Жан Франсуа Сюдр зохиожээ. /Англиар Solresol/
Зарим үгээс дурдвал:
Хэл - Сольресоль
Би - Доре
Чи, та - Доми
Хайр - Миляси
Би чамд хайртай - Доре миляси доми
Үүнээс үзэхэд өгүүлбэрийн бүтэц нь англи хэлний бүтэцтэй адил өгүүлэгдэхүүний дараа өгүүлэхүүн орно.
Үүнээс гадна
Нэг язгуураас хувирсан үгсийн нотны дараалал ижил ба дуудах үед өргөлтөөрөө ялгарна. Жишээ нь:
мидофа - Илүүдэх
ми́дофа - Илүү
мидофа́ - Илүү дээр /зохимжтой/ гэж бодох
Үгсийн утгын бүлгэмдлээс хамаарч ижил язгууртай байна.
доредо — цаг,
дореми — өдөр,
дорефа — долоо хоног,
доресоль — сар,
дореля — жил,
дореси — зуун.
Эсрэг утгатай үгс нь үгийн бүтцийн хувьд ч эсрэг байна.
фаля - Сайн
ляфа - Муу гэх мэт.

Comments

Popular posts from this blog

Хэл шинжлэлийн салбар ухаанууд

Монголын нууц товчоо