Дуншаан хэлний тухай

L’image contient peut-être : 2 personnes

Дуншаанчуудыг түүхэнд Чингис хааны байлдан дагууллын үед Хэжү /Hezhou/ гэх газар үлдсэн монгол цэргүүдийн үр удам гэж үздэг. Гэсэр, Жангарт өгүүлэх "Шарай голын гурван хаан" гэж гардаг нь Шарай голын монголчууд буюу дуншаанчууд юм. Дуншаанчууд нь БНХАУ-д 621,500 орчим хүн /2010 оны байдлаар/ бүртгэгдсэнээс олонх нь тус улсын Гансу мужид байна.
Дуншаан хэл гэхээс гадна Санта хэл гэх ба 6 эгшиг, 22 гийгүүлэгчээс бүрдэнэ. Балархай эгшиг гэж үгүй тул бүх эгшиг тод дуудагдана.
Нэрлэх, харьяалах, өгөх орших, заах, гарах, үйлдэх, холбох, чиглэх гэсэн 8 тийн ялгалтай. Өгүүлбэрзүйн хувьд "Үйлийн эзэн + тусагдахуун + үйл үг" гэсэн бүтэцтэй. Нийт үгсийн сангийн 30 орчим хувийг хятад хэлнээс зээлсэн ормол үг эзэлж байна.
2004 онд дуншаанчуудын хэлний боловсролыг дээшлүүлэх төслөөр Форд сангаас Дуншаан-Хятад толь бичиг зохиох, судалгаа хийх зэрэг ажлуудад 30,000 ам.долларын хандив өргөжээ.
Дуншаан хэлний тоо тоолол:
1 Niy
2 Ghua
3 Ghuran
4 Jierang
5 Tawun
6 Jirghun
7 Dolon
8 Naiman
9 Yysun
10 Haron

Зарим нэр үг:
Монгол - Mungu
Хонь - goni
Хар - qara
Булаг - bula
Од - xodun
Бороо - boro

L’image contient peut-être : 1 personne

Comments

Popular posts from this blog

Хэл шинжлэлийн салбар ухаанууд

Монголын нууц товчоо