Монгол хэлний аялгууны зүйл

Академич Б.Ринчен 1956 онд докторын зэрэг хамгаалсан зохиолдоо монгол хэлийг дөрвөн том анги болгон хувааж анхны "ч" авиа тус тус хэлэнд ямар болсноор нь:
1. "Ч" авиатай хэл
2. "Ш" авиатай хэл
3. "С" авиатай хэл
4. "Ц" авиатай хэл гэж ангилжээ.
Халхын аялгуу бол "цаалдаг" аялгуу юм. Цагаан гэдгийг халхад "цагаан"-аар дууддаг бол буриад аялгуунд "сагаан", цахар зэрэг өвөрлөгчдийн нэлээн аялгуунд "чагаан", харчин аялгуунд "шагаан" гэж дууддаг.

Comments

Popular posts from this blog

Монголын нууц товчоо

Эртний Грек ба тухайн үеийн уран зохиол

Хэл шинжлэлийн салбар ухаанууд