Тэнгэр яагаад хөх өнгөтэй байдаг вэ
Тэнгэр яагаад хөх, цэнхэр өнгөтэй байдаг вэ?
Тэнгэр хөх цэнхэр өнгөтэй харагддаг нь гурван зүйлээс шалтгаалж байдаг.
1. Нарны гэрэл
2. Агаар мандал дахь бөөмс
3. Та хүн учраас
Агаар мандлыг дүүргэх хүчилтөрөгч O2 болон нүүрстөрөгчийн C2 маш жижиг молекулууд нь хүнд харагдах гэрлийн долгионоос ч жижиг хэмжээтэй. /Энгийн хүн 390-ээс 700 нанометр урттай долгионыг харж чадна./
Үзэгдэх гэрлийн хамгийн урт долгионтой нь улаан, хамгийн богино долгионтой нь хөх ягаан өнгө. Гэрлийн долгион агаар мандалд нэвтрэхдээ хөх ягаан өнгө нь богино долгионтой учир бөөмсийг мөргөж сарнин, чиглэлээ өөрчилдөг. Энэхүү сарнисан долгион нь бидний харж буй тэнгэрийг өнгийг бүрдүүлнэ.
Харин бусад долгион агаар мандлын молекултай мөргөлдөх нь бага тул сарнилт бага байна. Жишээ нь улаан өнгө хөх ягаан өнгөөс 16 дахин бага сарнидаг.
Хэрвээ нил ягаан өнгө хөх өнгөөс илүү богино долгионтой байж яагаад тэнгэр нил ягаан харагддаггүй юм бэ?
Учир нь бид хүн учраас. Хүний нүдний өнгө ялгах чадвар нь ногоон өнгө дээр хамгийн их байдаг. Тиймээс нил ягаан өнгөнөөс илүү цэнхэр өнгийг илүү их ялгаж хардаг.
Comments
Post a Comment