Сапиенс буюу Хүн төрөлхтөний товч түүх
Утга учиргүй амьтад
13.5 тэрбум жилийн тэртээ, матер, энерги, цаг хугацаа, орон зай бүгд "Их тэсрэлт"-ээс задран бий болов. Орчлон ертөнцийн эдгээр суурь чанаруудын харилцааг бид физик гэдэг.
Үүнээс 300.000 жилийн хойно матер, энерги нь атом гэх нарийн төвөгтэй бүтэц болон нэгдэж, цаашлан молекул болж холбогдов. Эдгээр атом, молекулуудын харилцан үйлчлэлийг харин хими гэнэ.
3.8 тэрбум жилийн өмнөөс Дэлхий гэх гараг дээр цөөн хэдэн молекул нэгдэж организм гэх нарийн төвөгтэй бүтэц болж нэгсэв. Организмуудын цадигийг бол биологи гэнэ.
Одоогоос 700.000 жилийн өмнө хомо сапиенс гэх төрөл зүйлд хамаарах организмууд соёл гэх бүтцийг байгуулав. Хүн төрөлхтөний соёл хөгжиж эхэлснээр "түүх" бий болсон юм.
Гурван чухал хувьсгал түүхэн үеүүдийг тодорхойлсон нь: Танин мэдэхүйн хувьсгал 700.000 орчим жилийн өмнөхөөс эхтэй. Тариалангийн хувьсгал нь 12.000 жилийн урьдаас хурдаа авав. Шинжлэх ухааны хувьсгал эхлээд тавхан зуун жил болж буй ч цаашид түүхийн хүрдийг хааш эргүүлэх нь тодорхойгүй. Энэ номд эдгээр хувьсгал хүн төрөлхтөн болон тэдний "хамаатнууд"-ад хэрхэн нөлөөлснийг өгүүлнэ.
Түүхийг судалж эхлэхээс аль тэрт хүмүүс амьдарч байв. Орчин үеийн хүнтэй тун төстэй амьтад анх 2.5 сая жилийн өмнө гарчээ. Гэвч тоймгүй олон үеийн турш зэрэгцэн оршиж буй түм түмэн организмуудад бууж өгөлгүй үлдсэн юм.
2 сая жилийн тэртээх Зүүн Африк руу аялбал хүнтэй төстэй амьтад мөн ч олон таарах вий: Сэтгэл түгшсэн эх нь хүүхдүүдтэйгээ зууралдах боловч үрс нь хэнэг ч үгүй шавар шавхайд тоглолдоно; Түргэн хөдөлгөөнтэй залуунууд нь өөрсдөд нь тушаал өгсөн нэгнийг эсэргүүцэх бөгөөд ядарч уйдсан хөгшчүүд нь амар амгаланг хүсэмжилнэ; Ханагар чээжтэй эрчүүл нь охидыг татахыг хичээхэд цэцэн ухаант хөгшин эх нар бүхнийг анзааран сууна. Энэ эртний хүмүүс ч хайрлалцаж, тоглолдож, дотно нөхөрлөж, байр суурь, эрх мэдлийн төлөө тэмцдэг - бүр шимпанзе, бабуин, заан ч адил. Тэдэнд ч гэсэн ялгарах онцгой зүйл огт үгүй. Энэ үед хэнд ч, бүр хүмүүст ч гэсэн, хүн төрөлхтөн хэзээ нэг өдөр саран дээр алхаж, атомыг хувааж, генетикийн кодыг тайлж, түүхийн ном бичиж сууна гэж тааварлашгүй байлаа. Хамгийн чухал мэдэх ёстой зүйл гэвэл эртний хүмүүс нь горилл, гэрэлт цох, далайн залхгийн орчиндоо нөлөөлдгөөс илүүгүй нөлөөтэй утга учиргүй амьтад байв.
Биологичид организмыг зүйл болгож ангилна. Амьтдыг аль амьтантай хээлтэж, үр удам төрүүлэх хандлагатай байгаагаар нэг төрөл зүйлд хамааруулж үздэг. Морь, илжиг хоёр нь нэг өвөгтэй, олон адил төстэй шинж агуулдаг ч бие биедээ бэлгийн сонирхол багатай байна. Тэднийг хээлтүүлж болох ч морь, илжигний эрлийз болох луус нь үрждэггүй амьтан юм. Илжиг болон морины ДНХ-ийн өөрчлөлт, ялгарал нь хоорондоо таардаггүйн шалтгаан болдог. Хоёр төрлийн амьтан нь илэрхий өөр зүйлд тооцогдох ба хувьслын өөр замаар явж байгаа нь тэр. Эсрэг тэсрэг гэхээр булдог, спаниел хоёр тэсэн ондоо харагдаж болох ч тэд адил ДНХ-ын сантай, нэг зүйлийн амьтад юм. Тэд дуртайяа хоорондоо үржиж, гөлөг нь ч өссөн хойноо бусад ноходтой нөхцөх билээ.
Нэг өвгөөс салан хөгжсөн зүйлсийн амьтдыг нэг төрөлд багтаана. Арслан, бар, ирвэс, ягуар бүгд "Пантера" төрлийн өөр өөр зүйлийн амьтад юм. Биологочид организмуудыг төрөл, зүйлийг нь оруулан хоёр хэсэг бүхий латин нэрээр тэмдэглэдэг. Жишээ нь арсланг Пантера Лео гэдгээс пантера нь төрөл, лео нь зүйл болохыг мэдэж болохоор байна. Мөн бидний уншиж буй ном болох Хомо сапиенс нь ч адил - сапиенс(ухаант) - зүйлийн нэр, хомо(хүн) - төрлийн нэр.
Төрлүүд нь овогт багтана, жишээ нь мийнхэн (арслан, муур, үчимбар), чонынхон (чоно, үнэг, цөөвөр), зааныхан (заан, арслан заан, одой арслан заан). Овгийн бүх гишүүдийн ургийн мод нь нэг эрэгчин эсвэл эмэгчин рүү хөтөлдөг. Бүх мийнхэн, жишээ нь, гэрийн бяцхан муужгай, хамгийн хэрцгий арслан хоёул 25 сая жилийн өмнөх нэгэн мийн үр удам юм.
Хомо сапиенс ч мөн овогт хамаарна. Энэ залхуутай баримтууд нэгэн цагт түүхийн хамгийн хаалттай нууцуудын нэг байсан юм шүү. Хомо сапиенсүүд өөрсдийгөө бусад амьтдаас ангид авч үзэн, гэр бүлээсээ хагацсан өнчин, ах дүүс ч үгүй, бүр дээд төрөл ч тодорхойгүй гэж үзэж ирсэн. Гэхдээ ийм байх ямар ч нөхцөлгүй. Дуртай ч, дургүй ч бид бол томоохон, бүр нэлээн дуу шуутай мичнийхэн гэх гэр бүлийн нэгэн гишүүн билээ. Одоогийн бидний ойрын хамаатнуудад шимпанзе, горилл, орангутаныг оруулна. Шимпанзе хамгийн ойр нь. Зургаахан сая жилийн өмнө нэгэн эмэгчин мичид хоёр охин байжээ. Нэг нь бүх шимпанзегийн эмэг эх, нөгөө нь харин биднийх билээ.
Номын эхлэлээс орчуулж оруулав. Удахгүй аль нэг паблишнаас монгол хэлээр гарах байх. Монсудар л эрхийг нь авсан байх даа.
ЧҮНДЖ Зоригт Жаргалсайхан

Jackpot City Casino Site - Lucky Club
ReplyDeleteJackpot City is one of the best online casino sites, boasting over 30000 games from over 300 different games luckyclub.live on top of their software and some Rating: 4.4 · 28 votes