A Song of Ice and Fire ертөнцийн ид шид

L’image contient peut-être : une personne ou plus
"A Song of Ice and Fire" буюу "Гал мөсний дуун" ертөнц дэх ид шидийн талаар дурдсугай. 

1. Элемент удирдах
Р’хлорын шашны хуврагууд болон галын шидтэнүүд галын дөлийг ихэсгэх багасгах болон өнгийг өөрчлөх, хүрэх, зэвсэг болгож ашиглах зэргээр удирдана. Даэнэрис Qarth-д галын шидтэний үзүүлбэр хардаг. Галын шидтэн нь wildfire ашиглаж үзүүлбэр хийх тохиолдол байдаг.
Роянарын шидтэнүүд усыг удирдаж, төлвийг нь өөрчлөх, хэлбэрт оруулах, урсгалыг өөрчлөх, хурдасгах, зогсоох зэргээр удирдана. Дайны үед маш олон хотыг усанд живүүлж, усны шидээр лууны галаас хамгаалж байсан бөгөөд нэг удаа гурван зуун лууны хүчинд дарагдаж арми нь хядуулсан байдаг. Нимериа хатан иргэдээ аван Dorne-д ирэхдээ усны шид ашигласан байж мэднэ гэж үздэг бөгөөд хүмүүс түүнийг “Шулам хатан” гэж дуудах нь их байв.
Ойн хүүхдүүд мөн усны шидийг эзэмшсэн ба домогт өгүүлснээр тэд усан лантуу ашиглан Westeros болон Essos тивийг холбож байсан газар болох “Dorne-ын гар”-ыг “Хугархай гар” болгож, өөр домогт Вестеросыг дундуур хуваан Хүзүүг хүртэлх газар нутгийг хоёр талаас нь усанд живүүлсэн гэдэг.
Валерийн дархчуул болд давтахдаа шившлэг хэлж бат бэх бөгөөд хөнгөн чанарыг нь нэмж, шившлэгт валер ган болгосноор түүгээрээ дээд зэргийн бат бөх, хөнгөн илд, хуяг дуулга, зэр зэвсэг хийдэг. Шившлэг нь валерийн сүйрлээр ор мөргүй алга болоод байгаа бөгөөд цөөн дархад л нэгэнт бэлэн болсон валери ганг хайлуулж, өөр зэр зэвсэг хийж чадна.

Aucun texte alternatif disponible.
2. Зөгнөл
Ногоонзөнг эзэмшсэн хүмүүс ногоонзүүд зүүдэлдэг ба зүүд нь ирээдүйд юу болох талаар зураглал, зүйрлэл, бэлгэ тэмдгээр дамжуулан сэжүүр өгдөг. Зарим варгууд энэ чадварыг эзэмшсэн байж мэдэх бөгөөд энэ чадвар нь ойн хүүхдүүдийн тэргүүнээс улбаатай чадвар юм. Ихэвчлэн намгийн хүмүүсээс ийм чадвартай хүмүүс гардаг бөгөөд ногоон нүдэт Жөжэн Рийд ийм чадвартай. Ногоонзөнт хүн ногоон эсвэл улаан нүдтэй байна. Олонх маэстэрүүд зөнгийн тал дээр үл итгэсэн байр суурьтай байдаг.
Луут зүүд нь Targaryen болон Blackfyre-ын удмынхны зүүдэлдэг зөнт зүүд бөгөөд зүүдний нэг хэсэг нь луу байх ба ямар нэг далд утгыг дохиогоор үзүүлсэн байдаг. Анх Daenys the Dreamer Валериан сүйрлийг зүүдэлж эцэгтээ мэдэгдсэн байдаг. Daenerys хуримын өдрийн өмнө ба түүнээс хойш хэд хэдэн удаа хар луу зүүдэлдэг. Сохор маэстэр Эимон улаан од тэнгэрт цус урсган нүүхийг, мөний лууний далавчны чимээ, халуун амьсгааг зүүдэлснээ хэлээд түүний ах дүүс ч иймэрхүү зүүд зүүдэлдэг байсан гэдэг. Daemon II Blackfyre түүний зүүд үргэлж биелж байдаг гэсэн бол Daeron Targaryen өөрийнх нь үхсэн лууны тухай зүүд биелснийг баталдаг.

L’image contient peut-être : 1 personne, gros plan
3. Арьсаа солигч буюу варг
Ойн хүүхдүүдийн ногоонхарагчдаас гаралтай чадвар. Урт шөнийн дараа Варг хааныг Старкууд алж, үр удмыг нь таслаад, охиныг нь авснаар варг чадвар усталгүй үргэлжилсэн гэж үздэг. Хүссэн амьтны биед орж, оюун санааг нь удирдах чадвар боловч нохойтой холбоо тогтоох амархан, чонотой бол хэцүү, шувуунд ороход дур татам, муур сэжгийн, удирдагддаггүй, хүчилж л ордог, харин буга хандгайнд удаан байвал хамгийн зоригт эр ч аймхай хулчгар болно гэдэг. Чадвараас шалтгаалж олон амьтан руу орж чадах бөгөөд түүхэнд хүн рүү варгдаж орсон тохиолдол ганц л бий нь хүн рүү варгдах ямар хэцүүг харуулна. Өөр амьтанд варгдаж байгаад тэр амьтан нь үхвэл жинхэнэ үхлийг мэдрэх ч оюун санаа нь жинхэнэ биендээ шилждэг. Харин варгдаж байхдаа бие нь үхвэл тэр амьтандаа үүрд үлдэж, тэр амьтан болтлоо уусдаг. Jon Snow, Brandon Stark, Varamyr Sixskins, эхийн талаас Blackwood удамтай Brynden Rivers зэрэг хүчирхэг варгууд байдаг бөгөөд Farwynd удмынхан далайн арслан, далайн морь, толбот халим зэрэг амьтад руу варгдаж ордог. Alysanne Mormont нь Asha Greyjoy-д Мормонт удмын эмэгтэйчүүд варг бөгөөд баавгайн биед орж ойгоос хосоо олдог гэж хошигносон нь бий.

Aucun texte alternatif disponible.
4. Үхэгсдийг амилуулах
Р’хлорын шашны дагагчид үхдэлийг амилуулах “Сүүлчийн үнсэлт” гэх ёслол үйлддэг ба энэ нь амандаа гал шатааж, нас барагчийн нүүр лүү нь үлээснээр дахин цэвэршиж, ариун бэлгийг хүртэнэ гэж үздэг. Мирийн Торос нь Берик Дондарионыг зургаан удаа амилуулсан бөгөөд амилахад шарх нь сорви болон үлддэг. Зан араншин өөрчлөгдөх, өнгөрсөн амьдралын түүхээсээ зарим зүйлсийг мартах зэрэг шинж тэмдэг гардаг. Сүүлд Берик амьдралын галаа Кателинд шилжүүлж өөрөө долоо дахиа буюу сүүлчийн удаа үхсэн.
Кохорт мөн цусан шид ашиглан нэгийг нөгөөгөөр золиосолж амилуулдаг тухай дурдсан бий.

L’image contient peut-être : une personne ou plus
5. Зомби бүтээх 
Эртний түүхэнд Үүрийн их гүрний сүүлчийн хаан Блаадстөүн нас барагсдын сүнс, биеийг дахин нэгтгэх аргыг судалж байсан нь тэмдэглэгдсэн бөгөөд Banefort, Drumm, Hightower удмуудад энэ чадварыг судалж эзэмшсэн хүмүүс байжээ.
Одоо үед Qyburn энэ чадварыг судалж байгаад Ситаделээс хөөгдөж Brave Companions хөлсний цэргийн бүлэгт орсон нь бий. Цуврал дээр Грэгор Клигэинийг үхлээс зайлуулж, Сээрсийгийн үнэнч зарц болгоод бий. Мөн ойн хүүхдүүд нь Шөнийн хааныг шидээр амилуулан үхэшгүй болгосон бөгөөд тэр нь мөн мөсний буюу байгалийн шид ашиглан амьтдыг өөр шигээ буюу цагаан алхагч болон үхэгсдийг wight болгох чадварыг эзэмшиж байна.

Aucun texte alternatif disponible.
6. Зүсээ хувилах
Энэ шидийн хүчийг хадгалахын тулд бадмаараг зүүлт зүүдэг хэмээн Мэлисандра хэлсэн бөгөөд өөрөө бадмаараг зүүлт зүүдэг. A Dance with Dragons ном дээр Mance Rayder-ыг үхлээс аврахын тулд царайг нь Lord of Bones шиг болгож өөрчилсөн. Энэ шидийг голдуу Р’лорын улаан хуврагууд ашигладаг.

L’image contient peut-être : 1 personne

7. Цусан шид – blood magic, цусан хараал – blood sorcery
Домогт үлдсэнээр хамгийн анх цусан шид хэрэглэсэн тохиолдол нь Азор Ахай өөрийн илд Lightbringer-ийг зуун өдөр, шөнө давтаж эхнэр Нисса Ниссагийн чээжинд дүрснээр түүний сэнс илдний гантай нэгдэж хүчирхэг илд болсон байдаг.
Эртний Валери үндэстэн wyvern гэх нэгэн зүйл гүрвэлийг цусан шид ашиглан луу болгосон байж болох юм гэж септон, нэгдүгээр Jaehaerys Targaryen хааны гар Барт үзсэн бол Кохор дахь мэистэр Пол нь Валери ганг бүтээхийн тулд цусан шид шаардлагатай гэж дурджээ.
Кохорт мөн цусан шид ашиглан мэргэлдэг, үхэгсдийг амилуулдаг тухай The World of Ice & Fire номд дурдсан нь бий.
Цусан шидийн дараагийн тохиолдол нь Варисынх бөгөөд түүнийг хүүхэд байхад нэгэн эрэгтэй бэлгэ эрхтэнийг нь тасалж галд хийхэд, галын дөл хөх цэнхэр болон, өнөөх залуу галтай ярьж эхэлсэн хэмээн Тирионд өөрөө хэлдэг. Түүний биеийг ямар зорилгоор ашигласан нь тодорхойгүй боловч голдуу хааны удмын цустай хүнийг шидэд ашигладаг нь Varys нь Blackfyre удмын хүн байж болох тухай таамгийн үндэс болдог.
Харренхалын хүний цусаар зуурч барьсан хараалт цайз гэж олон хүн үздэг. Энэ талаар хамаагүй дурдмааргүй байна, бас. Ер нь эвгүй газар.
Даэнэрис Таргариян өөрийн нөхрийг авруулахын тулд Мирри Маз Дуураар цусан шид хийлгэдэг. Шидэд Дрогогийн азаргыг ашигласан гэх боловч Данигийн төрөөгүй хүүхэд эндэж, Дрого эдгэсэн ч ухаангүй үхлүүт үлдэн, чулуужсан лууны өндөгнүүд сэргэдэг. Ном дээр Данид цусан шид өөрөөр нөлөөлөөгүй ч цуврал дээр түүнийг шаташгүй болгосон.
Мэлисандра ер нь их сайн шидтэн. “Роберт Батафеоны бутчыг ашиглаад чулуун луунуудыг сэрээчих үү” гэсэн чинь Станнис зөвшөөрөөгүй. Гэхдээ бутчийн цусыг ашиглаад гурван хуурамч хааныг үхүүлэхээр шид хэрэглэсэн эсвэл гурван хааны үхлийг галаас харж зөгнөсөн ч байж мэднэ. Тэр гурван хаана нь Пайкийн гүүрнээс унасан Бэилон Грэижои, Улаан хуримд үхсэн Робб Старк, Улбар ягаан хуримд үхсэн Жоофри Барафеон нар билээ.
Сээрсий Лаанистер бага залуудаа Ланиспорт орчимд Мэлхий Мэгги гэх зөнч дээр очиж өөрийн цусыг амтлуулан төлбөрөө төлж ирээдүйгээ хэлүүлснээ дурсдаг. Түүнтэй хамт Жэин Фармэн, Милара Хэферспүүн нар байсан ч Жэин айн зугтаж, Милара Сээрсийтэй хамт зөгнүүлсэн. Бравост мөн Ена гэх цусны дуслаар ирээдүйг зөгнөдөг.
Ном дээр Мелисандра умард руу чиглэх салхины хүчийг нэмэхийн тулд Алистер Флорентыг Гэрлийн эзэнд өргөсөн бол цуврал дээр Ширийн Барафеоныг цаг агаарыг дулааруулахын тулд тахил болгож шатаасан.

L’image contient peut-être : 1 personne, debout et texte
8. Сүүдэр удирдах – Shadow binding
Сүүдэр удирдах нь сүүдрийг өөрийн хүслээр удирдаж, аливаа зорилгоо гүйцэтгүүлэх шид юм. Энэхүү шидийг Ашайгаас гаралтай гэж үзнэ. Зөвхөн сүүдэр удирдагчид болон тэнэгүүд л Ашайн ойролцоох Аш голын хачин загаснуудыг иднэ гэж The World of Ice & Fire номд мөн бичсэн байдаг.
Бидний мэдэх сүүдэр удирдсан ганц тохиолдол нь Мэлисандра сүүдэр төрүүлэн Рэнли Барафеон, Кортни Пэнрөүз нарыг алуулсан тохиолдол.
- Ситадэл дэх мэистэрүүд ид шидэд итгэх нь тун бага бөгөөд энэ нь луу ид шидтэй салшгүй холбоотой, луу мөхсөнөөс хойш ид шидийн хүч суларч, луу дахин төрснөөр ид шидийн хүч нэмэгдсэн гэж үздэг хүмүүс бий. Энэ нийтлэлийг бичихдээ алхимийг ид шид гэж үзээгүй тул жагсаалтад оруулаагүй бөлгөө.
Зургуудыг эх сурвалжгүй гуссандаа үнэхээрийн харамсалтай байна.

Comments

Popular posts from this blog

Хэл шинжлэлийн салбар ухаанууд

Монголын нууц товчоо