Эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцэл ардын аман зохиолд

File:China imperialism cartoon.jpg
Зүйр цэцэн үг
Ард түмний цэцэн ухаан, гүнзгий бодлогын илрэл болсон зарим зүйр үгийн үүсэл одоо үед мэдэгдэхээ больж, утга нь бүдгэрчээ.
Манжин байхад
Махаар яах вэ?
Манж байхад
Монголоор яах вэ?
Монгол хүнд мах болбоос манжингаас дээр хоол болох нь тодорхой. Энэ хоёр харьцууллаар урвагчийн буруу үйл хэргийг шүүмжлэн хэлсэн утгатай байна.
Хүний юмаар хүүдгэнэх
Хүүтэй цайгаар оодгонох
Шар цай мөнгөний нэгжийн үүрэгтэй болсноор худалдаачдаас хүүтэй зээлэх явдал их болж байв.
Тайга тэжээвэл орон дээр
Тангад тэжээвэл тархин дээр
Монголд ирсэн худалдаачдын цадиггүй явдлыг шүүмжилжээ. Харин "Тайга тэжээвэл орон дээр"-ийн тухайд?
Идсэн эрүү хувхайрдаг
Идүүлсэн бут ногоордог
Дарласан нь сөнөж, дарлуулсан нь сэргэнэ гэсэн утга санааг "эрүү, бут"-ыг сөргүүлж зүйрлэжээ.
Хэлэн дээр нь
Чихэр тавьж
Шилэн дээр нь
Хутга тавих
Дотор хүн
Дотуур тамиртай
Ирэхдээ зүүний сүвэгчээр багтавч
Буцахдаа дааман хаалгаар багтахгүй
Хятад худалдаачдыг дүрсэлжээ.
Оньсого
Хятад эмч
Хялгасан ханууртай /Шумуул/
Манжийн хааныхаас
Манайд нэг хүн ирлээ.
Малгайгий нь аваад үзсэн
Шал согтуу байлаа.
Хэлэх үг нь хэрцгий
Хэсэх айл нь олон /Бэх/
Алба татвар нэхэж, согтуу хөлчүү яваа манжийн хүнийг шогчилжээ.
Даарна гэж дахтай төрж
Даага унана гэж ташууртай төрж
Хонины бөөр иднэ гээд
Хоёр шүдтэй төрж
Холын бараа харна гэж
Хоёр нүд нь бүлтгэр төрж
Хошуу мээрэн болно гэж
Хуруу хумс нь урт төрж /Алаг даага/
Хошуу мээрэн буюу феодалуудын сувдаг шунахайг дүрсэлжээ.
Цагаан лам
Цавиараа дуугарна /Дун/
Сүжиггүй лам хүний завхай зайдан явдлыг шүүмжилжээ.
Дуу
Энэ цагийн ёс
Яасан хэцүү хүнд вэ!
Шинэ амбаны зарлиг
Яасан айхтар хатуу вэ! /Торой банди дуунаас/
Гинжээ чирсэн нохой чинь
Гэрийг дүгрээд хуцаж байна
Гэдсэн цадсан жанаг чинь
Хэхрээд хурхираад унтаж гэнэ /Бунхан бунхан байшиндаа/
Жанаг хэмээх нь хар хятан болой.
Үүнээс гадна үлгэр, домог, шог яриа зэрэг ардын аман зохиолын бүх л төрөлд харийн түрэмгийлэгч, мөнгө хүүлэгч, хар, шар феодалын мөлжлөгийн эсрэг тэмцэл илэрч байв.

Comments

Popular posts from this blog

Хэл шинжлэлийн салбар ухаанууд

Монголын нууц товчоо