Маниад алт ба шижир алт
Маниад гэдэг үг нь 19-р зуунд орос худалдаачнаар дамжиж монголд орсон "Монета" гэсэн орос үг юм. Мөн орос хэлэнд Польшоос оржээ. Хуучин оросын цагаан хааны алтан зоос, ерийн алтнаас хатуу, хольцтой учир "монета" нь аялгууны хувирлаар "маниад" болоод, нэг зүйл алтны нэр болжээ.
Жамбал бөгжтэй хуруугаа өмнө нь үзүүлэн нөгөө тэр жилийн алтан маниадаас үлдсэн нь гэв. Ч.Лодойдамба. Тунгалаг Тамир
Эртний герег алтан зоос stater гэдгийг эртний монголчууд сиджир гэж аваад, монгол бичгээр "сижир" гэсэн "шижир" болж, тэр зоосыг нь хамгийн цэвэр, хольц багатай алтаар дэлдэж хийдэг байсан учир дээд зэргийн цэвэр алтыг шижир алт гэж нэрлэх болжээ.
Шижир туяа цацруулан мишээсэн шингэх наран юутай гоёхон бэ. Ш.Сүрэнжав. Цэнгэлтэй үдэш.
Comments
Post a Comment