Хэлний тоглоом #1
Хэлний сонирхолтой хэрэглээний нэг бол хэлний тоглоом юм.
Үүнээс дурдвал:
1. Үгийн сүлжээ
Хорьдугаар зууны эхээр Хойд Америкийн сонин сэтгүүлүүдэд анх нийтлэгдсэнээр дэлхий даяар түгсэн гэж үздэг. Улс үндэстний бичгийн соёл, бичлэгийн хэлбэр, өв уламжлалаас шалтгаалан орон оронд өөр өөрийн онцлог шинжтэй үгийн сүлжээ бий.
Тэгш хэмтэй, эрээлжилж сараалжилсан, зурагтай, нүхтэй, дэс дугаартай г.м.
2. Липограм
Үгийн үүслээс утга нь тодорно. Эрний Грекийн leipográmmatos - Lipogram нь "Үсэг орхих" гэсэн утгатай. Тухайн хэлний хамгийн их хэрэглэгддэг нэг үсгийг /Жишээ нь англи хэлэнд A, E, T гэх мэт/ ашиглалгүйгээр ярих, бичихийг хэлэх ба V зууны үеийн туульч Трифиодорыг анхдагч мастеруудын нэг нь гэж үздэг. Тэрээр 24 бүтээл туурвихдаа тус бүрт нь энэхүү аргыг ашиглажээ.
Мөн Английн зохиолч Шекспир энэхүү аргыг ашиглан Гамлет жүжигт "i" үсэг, Отеллод "o" үсэг оруулалгүй бичсэн ба Макбет, Арван хоёр дахь шөнө зэрэг зохиолдоо ч энэ аргыг ашиглажээ.
Панграмын липограм - липограмын панграм /Доор панграмын талаар жич дурдах болно/ гэх төрөлд цагаан толгойн аль нэг үсгийг оруулалгүйгээр утга төгс нэг өгүүлбэр бүтээх тоглоом орно. Жишээ нь энэ аргаар:
"The quick brown fox jumped over the lazy dog" гэх өгүүлбэрийг "s" оруулалгүйгээр зохиожээ.
3. Ребус
Энэ их сүрхий эд ээ. Сэтгэн бодох чадвар сайжруулна, шүлэг зохиол бичиж байгаа хүнд ч сайхан өрнөл болно, криптограпийн шинжлэх ухаан руу ороод ирэхээр нууц захидал илгээмжид ч ашиглагдчихна. Ер нь бол зураг, тэмдэгт, үсэг, үеийг нийлүүлж үг бүтээдэг тоглоом л доо.
Саяхан хаа сайгүй тараагдаад байсан "смаял"-аас бүтсэн илгээмж бол үүний нэг хэлбэр яг мөн. Өөр жишээ гэвэл
T+1=Тэнэг
60+Чүдэнз зурахад асах зүйл= Жаргал
H /эйч/ + чих = Hear
гэх мэт.
4. Панграм
Тухайн хэлний цагаан толгойн бүх үсгийг оруулан бичсэн үг, хэллэг, өгүүлбэр зохиох тоглоом. Үсэг давхцаж болох ч үсэг давхцаагүйг хамгийн сайнд тооцно. Өөрөөр хэлбэл цагаан толгойн бүх үсгийг анаграм болгон өгүүлбэр зохиовол ямар ч үсэг давхцаагүй буюу төгс панграм болно. Ихэвчлэн өгүүлбэрээр илэрнэ. Доор зарим хэлний төгс панграмаас жишээ татав.
Cwm fjord-bank glyphs vext quiz - Англи
»Fix, Schwyz!«, quäkt Jürgen blöd vom Paß - Герман
Любя, съешь щипцы, — вздохнёт мэр, — кайф жгуч - Орос
>>>>>>Хамгийн сонирхолтой төрлүүдийг дараагийн нийтлэлд оруулахаар нөөцөллөө<<<<<
гэж бичээд орхисон нийтлэлээ дөрвөн жилийн дараа оллоо. Дараагийн нийтлэлүүдийг нь бичээгүй бололтой.
Comments
Post a Comment