Монгол хэлний тавтограм

a typography зурган илэрцүүд

Алсын алсад аварга арлын ариун агаарт аанай, арьсуун ангаахай ангалзан агзайж, араатан амьтад адилсахуйяа арсалдан, айзам амилуулна. 

Адистад аадар авхаалжлан, ангасан аглагийг ачлан асгаруулахад, атаат аянга аягүйхэн ажаад, атираат арслангаа архируулан анивалзуулж, анзааргагүй арлыг авслан асаав.

Айдаст автсан ан амьтад, авалцсан ангуучаас амиа аргалсан ч, амгалан арал аахилан ассаар, арын асгаа арайхан авраад, адгийн амьсгаагаа алгуур алдав.

Ангамал амьдралд автсан авч, аяандаа, алаглан аяслах аялуун алтанзул арвидан алсалж, алдагдсан амгаланг авчран, аливаа амьтдыг амруулсан авай.

Аянга ахай ахин аашилсан ч аварга арал ашид амилах ахул асурт адилсаагүй адгам амьтдад атаархалд адислагдан, алалцан авлалдахын ашиг арвидамгүй ажгуу.

TeraReader

Comments

Popular posts from this blog

Хэл шинжлэлийн салбар ухаанууд

Монголын нууц товчоо