Мөнх амьдралын тухай

Цаг хугацааны тухай философид цаг хугацааг тодорхойлсон нь үгүй. Тодорхойлох нь хязгаарлахын өөр нэг нэр буюу.

Галзуу, нүцгэн эр, хөдөө тал, хот газраас хөрш тив, хойд туйлыг гэрэлтүүлсээр хөгширч ядраад зовтол гийнах жингэрийн сүүдэр шиг онийж жижгэрсэн нарны унтрахынхаа өмнө сараачин үлдээсэн цусан улаан тэнгэрийн хаяан дахь гэрээслэлийг шинжсэнээс оюун санаа нь солиорч, цаг хугацаа ба мөнхрөлийн талаар бодлогошрох болвой.
Оргүй хоосон гэж үгүй шиг ганц биеэр мөнхрөх боломжгүй юм бол адгуусны цор ганц мөнхрөл бол үр төл. Розанов л “Залуу эмэгчинг жирэмслүүлж буй хүн л хамгаас хэрэгтэй ажил хийж байна” гэж хэлжээ. Муухай зүстэй хүний ажил үйлс ч муухай байна.
Хүн бол мөнх. Учир нь цаг хугацаа өнгөршгүй. Хүн нэг хором амьдрахын тулд эхлээд түүний хагасыг туулах хэрэгтэй. Харин үлдсэн хугацааг туулахын тулд үлдсэний хагасыг буюу нийт хугацааны дөрөвний нэгийг туулах хэрэгтэй. Үүний дараа бас л үлдсэн зайн хагасыг туулна. Энэ мэтээр хагасыг туулсаар хязгааргүй үргэлжлэх билээ. Үүнийг мэдсэн бодлогоширч буй галзуу эр өөрийгөө бодлогоширч байгаад ч эргэлзэн, өөрийнх нь талаар эсээ бичигчийг үл анхаарна.
Диоген нэг удаа тун чухал зүйлийн талаар хичээнгүйлэн ярьтал хэн ч тоосонгүй. Тэгэхээр нь шувуу шиг гараа алдлаад дэвж, цовхчив. Хүмүүс сониучирхан тойроход тэр “Та нар чухал юм ярихад огт тоохгүй мөртлөө ийм балай юмны төлөө над руу гүйлдэж ирэх ч гэж дээ” гэж зэмлэжээ.

TeraReader

Comments

Popular posts from this blog

Хэл шинжлэлийн салбар ухаанууд

Монголын нууц товчоо