Posts

ВАКАНДАГИЙН МЭДЭГДЭЛ ДЭЛХИЙГ ЦОЧРООВ

Image
Африк үндэстэн дэлхийн хөгжлийг тодорхойлох уу ? Афрофючүризм нь юүн түрүүнд гоозүйн ухагдахуун, хоёрт гэвэл өнгөрсөн, ирээдүйг харах цоо шинэ өнцөг гэж хэлж болно. (Marvel студи )  “ Вакандагийн илтгэл ” -ээс дариу зургаан долоо хоног өнгөрөөд буй ч улс орнууд одоог хүртэл энэ мэдэгдэлтэй холбоотойгоор шуугисаар байна. Т ’ Чала хаан Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассемблейн хурлаар Вакандагийн хаант улс нь 2016 оны CIA World Factbook -т дурдсанаар нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ нь ойролцоогоор 760 ам.доллар бүхий гар урлал, мал аж ахуй, хоньчдод тулгуурлан хөгжиж буй орон бус техник технологийн их гүрэн гэдгийг зарласан нь их гүрнүүдийн удирдагч, олон улсын шинжээчдийг гайхширалд оруулсан юм. Өндөр хөгжсөн соронзон хөөргөлтөт ачааны тэрэг, авто тээврийн нисэх төхөөрөмж, биет холограм, нуруу нугасны гэмтэл анагаагч шүр зэргийг өргөн хэрэглэгч улсыг тодорхойлсон “Дээд хөгжилт үндэстэн” буюу “ uber-developed nation” гэх нэр томьёо шинээр үүсэв. Вакандагийн шинэ

Хэлний тоглоом #1

Image
Хэлний сонирхолтой хэрэглээний нэг бол хэлний тоглоом юм. Үүнээс дурдвал: 1. Үгийн сүлжээ Хорьдугаар зууны эхээр Хойд Америкийн сонин сэтгүүлүүдэд анх нийтлэгдсэнээр дэлхий даяар түгсэн гэж үздэг. Улс үндэстний бичгийн соёл, бичлэгийн хэлбэр, өв уламжлалаас шалтгаалан орон оронд өөр өөрийн онцлог шинжтэй үгийн сүлжээ бий. Тэгш хэмтэй, эрээлжилж сараалжилсан, зурагтай, нүхтэй, дэс дугаартай г.м. 2. Липограм Үгийн үүслээс утга нь тодорно. Эрний Грекийн leipográmmatos - Lipogram нь "Үсэг орхих" гэсэн утгатай. Тухайн хэлний хамгийн их хэрэглэгддэг нэг үсгийг /Жишээ нь англи хэлэнд A, E, T гэх мэт/ ашиглалгүйгээр ярих, бичихийг хэлэх ба V зууны үеийн туульч Трифиодорыг анхдагч мастеруудын нэг нь гэж үздэг. Тэрээр 24 бүтээл туурвихдаа тус бүрт нь энэхүү аргыг ашиглажээ. Мөн Английн зохиолч Шекспир энэхүү аргыг ашиглан Гамлет жүжигт "i" үсэг, Отеллод "o" үсэг оруулалгүй бичсэн ба Макбет, Арван хоёр дахь шөнө зэрэг зохиолдоо ч энэ аргыг ашиглажээ

Хэл шинжлэлийн салбар ухаанууд

Image
- Онолын хэл шинжлэл (Theoretical linguistics) Танихуйн хэл шинжлэл (Cognitive linguistics) Үүсгүүр хэл шинжлэл (Generative linguistics) Авиалбар зүй (Phonology) Үг зүй (Morphology) Өгүүлбэр зүй (Syntax) Үгийн сан судлал (Lexicology) Утга зүй (Semantics) Бодит хэл шинжлэл (Pragmatics) - Тодорхойлох хэл шинжлэл (Descriptive linguistics) Хүн судлалын хэл шинжлэл (Anthropological linguistics) Харьцуулсан хэл шинжлэл (Comparative linguistics) Үгийн гарал судлал (Etymology) Түүхэн хэл шинжлэл (Historical linguistics) Авиа зүй (Phonetics) Нийгэм хэл шинжлэл (Sociolinguistics) - Хавсарга хэл шинжлэл (Applied linguistics) Компьютер хэл шинжлэл (Computational linguistics) Шүүх эмнэлгийн хэл шинжлэл (Forensic linguistics) Хэл эзэмшихүй (Language acquisition) Хэлний үнэлгээ (Language assessment) Хэлний хөгжил (Language development) Хэлний боловсрол (Language education) Хэл шинжлэлийн хүн судлал (Linguistic anthropology) Мэдрэл хэл шинжлэл (Neurolinguistics) Сэтг

Монгол хэлний аялгууны зүйл

Image
Академич Б.Ринчен 1956 онд докторын зэрэг хамгаалсан зохиолдоо монгол хэлийг дөрвөн том анги болгон хувааж анхны "ч" авиа тус тус хэлэнд ямар болсноор нь: 1. "Ч" авиатай хэл 2. "Ш" авиатай хэл 3. "С" авиатай хэл 4. "Ц" авиатай хэл гэж ангилжээ. Халхын аялгуу бол "цаалдаг" аялгуу юм. Цагаан гэдгийг халхад "цагаан"-аар дууддаг бол буриад аялгуунд "сагаан", цахар зэрэг өвөрлөгчдийн нэлээн аялгуунд "чагаан", харчин аялгуунд "шагаан" гэж дууддаг.

Дуншаан хэлний тухай

Image
Дуншаанчуудыг түүхэнд Чингис хааны байлдан дагууллын үед Хэжү /Hezhou/ гэх газар үлдсэн монгол цэргүүдийн үр удам гэж үздэг. Гэсэр, Жангарт өгүүлэх "Шарай голын гурван хаан" гэж гардаг нь Шарай голын монголчууд буюу дуншаанчууд юм. Дуншаанчууд нь БНХАУ-д 621,500 орчим хүн /2010 оны байдлаар/ бүртгэгдсэнээс олонх нь тус улсын Гансу мужид байна. Дуншаан хэл гэхээс гадна Санта хэл гэх ба 6 эгшиг, 22 гийгүүлэгчээс бүрдэнэ. Балархай эгшиг гэж үгүй тул бүх эгшиг тод дуудагдана. Нэрлэх, харьяалах, өгөх орших, заах, гарах, үйлдэх, холбох, чиглэх гэсэн 8 тийн ялгалтай. Өгүүлбэрзүйн хувьд "Үйлийн эзэн + тусагдахуун + үйл үг" гэсэн бүтэцтэй. Нийт үгсийн сангийн 30 орчим хувийг хятад хэлнээс зээлсэн ормол үг эзэлж байна. 2004 онд дуншаанчуудын хэлний боловсролыг дээшлүүлэх төслөөр Форд сангаас Дуншаан-Хятад толь бичиг зохиох, судалгаа хийх зэрэг ажлуудад 30,000 ам.долларын хандив өргөжээ. Дуншаан хэлний тоо тоолол: 1 Niy 2 Ghua 3 Ghuran 4 Jierang 5 Taw

Алтайн овгийн хэлүүд

Image
Алтайн овгийн хэлд багтах  Монгол хэлүүд: 1. Баоань хэл 2. Дагуур хэл 3. Дуншаан хэл 4. Могол хэл 5. Монгол хэл 6. Монгор хэл 7. Шар уйгур хэл Түрэг хэлүүд: 1. Турк хэл 2. Гагагуз хэл 3. Азербайжан хэл 4. Түркмен хэл 5. Караим хэл 6. Крымын татар хэл 7. Крачаево-балкар хэл 8. Кумык хэл 9. Татар хэл 10. Башкир хэл 11. Ногай хэл 12. Каракалпак хэл 13. Казак хэл 14. Кыргиз хэл 15. Алтай хэл 16. Үзбек хэл 17. Уйгур хэл 18. Якут хэл 19. Долган хэл 20. Тува хэл 21. Тофалар хэл 22. Хакас хэл 23. Чулым хэл 24. Шар уйгур хэл 25. Шор хэл 26. Чуваш хэл Манж-Түнгүс хэлүүд: 1. Манж хэл 2. Нанай хэл 3. Нэгидаль хэл 4. Орок хэл 5. Ороч хэл 6. Солон хэл 7. Үдэгэй хэл 8. Ульч хэл 9. Эвенк хэл 10. Эвен хэл 11. Зүрчэн хэл Япон болон Солонгос хэл.

Хөгжмийн хэл

Image
Хөгжмийн 7 нотны нэрийг янз бүрээр нийлүүлэн бүтээсэн Сольресоль хэлийг 1817 онд Жан Франсуа Сюдр зохиожээ. /Англиар Solresol/ Зарим үгээс дурдвал: Хэл - Сольресоль Би - Доре Чи, та - Доми Хайр - Миляси Би чамд хайртай - Доре миляси доми Үүнээс үзэхэд өгүүлбэрийн бүтэц нь англи хэлний бүтэцтэй адил өгүүлэгдэхүүний дараа өгүүлэхүүн орно. Үүнээс гадна Нэг язгуураас хувирсан үгсийн нотны дараалал ижил ба дуудах үед өргөлтөөрөө ялгарна. Жишээ нь: мидофа - Илүүдэх ми́дофа - Илүү мидофа́ - Илүү дээр /зохимжтой/ гэж бодох Үгсийн утгын бүлгэмдлээс хамаарч ижил язгууртай байна. доредо — цаг, дореми — өдөр, дорефа — долоо хоног, доресоль — сар, дореля — жил, дореси — зуун. Эсрэг утгатай үгс нь үгийн бүтцийн хувьд ч эсрэг байна. фаля - Сайн ляфа - Муу гэх мэт.

Үгийн гарвал - "Алт" буюу "Алтан"

Image
Алтан - Монгол бичгээр "Алта" нь угтаа "ал" буюу улаан өнгийн нэр + "тун" гэдэг нангиад хэлний үг нийлж бүтсэн үг бөгөөд эрт цагт нангиад хэлнээс түн буюу төмөрлөгийн нэрийг авч ал- гэдэг өнгийн нэр дээр хоршиж хүртээл болгон хэрэглэсэн нь одоо монгол, түрэг хэлнээ нэг үг мэт болжээ

Үгийн гарал - "Робот"

Image
/Зурагт/ Уран зохиол дээр гарсан анхны робот дүр. Чехийн зохиолч К.Чапекийг "Тожмой луутай тулалдсан нь" зохиолоор нь хуучин ном сонирхогч, цуглуулагч, уншигчид сайн мэднэ. Тэрээр 1920-нд бичсэн R.U.R. (Rossum's Universal Robots) зохиолоороо "Робот" гэх нэр томьёог а нх ашиглажээ. Робот гэдэг үг нь гарал үүслийн хувьд олон орны хэлэнд /Орос - Работа, Герман - Arbeit/ "Ажил, хөдөлмөр" гэх утгаар хэрэглэгддэг аж.  Үүний дараа 1942 онд зөгнөлт зохиолч Isaac Asimov нь Runaround тууждаа "Робот" гэх үгийг ашигласнаар олон нийтэд илүү ихээр тарж, зохиолчид энэхүү үгийг ашиглах болжээ.

Эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцэл ардын аман зохиолд

Image
Зүйр цэцэн үг Ард түмний цэцэн ухаан, гүнзгий бодлогын илрэл болсон зарим зүйр үгийн үүсэл одоо үед мэдэгдэхээ больж, утга нь бүдгэрчээ. Манжин байхад Махаар яах вэ? Манж байхад Монголоор яах вэ? Монгол хүнд мах болбоос манжингаас дээр хоол болох нь тодорхой. Энэ хоёр харьцууллаар урвагчийн буруу үйл хэргийг шүүмжлэн хэлсэн утгатай байна. Хүний юмаар хүүдгэнэх Хүүтэй цайгаар оодгонох Шар цай мөнгөний нэгжийн үүрэгтэй болсноор худалдаачдаас хүүтэй зээлэх явдал их болж байв. Тайга тэжээвэл орон дээр Тангад тэжээвэл тархин дээр Монголд ирсэн худалдаачдын цадиггүй явдлыг шүүмжилжээ. Харин "Тайга тэжээвэл орон дээр"-ийн тухайд? Идсэн эрүү хувхайрдаг Идүүлсэн бут ногоордог Дарласан нь сөнөж, дарлуулсан нь сэргэнэ гэсэн утга санааг "эрүү, бут"-ыг сөргүүлж зүйрлэжээ. Хэлэн дээр нь Чихэр тавьж Шилэн дээр нь Хутга тавих Дотор хүн Дотуур тамиртай Ирэхдээ зүүний сүвэгчээр багтавч Буцахдаа дааман хаалгаар багтахгүй Хятад худалдаачдыг дүрсэ