Posts

Showing posts from July, 2016

Монгол хэлний тавтограм

Image
Алсын алсад аварга арлын ариун агаарт аанай, арьсуун ангаахай ангалзан агзайж, араатан амьтад адилсахуйяа арсалдан, айзам амилуулна.  Адистад аадар авхаалжлан, ангасан аглагийг ачлан асгаруулахад, атаат аянга аягүйхэн ажаад, атираат арслангаа архируулан анивалзуулж, анзааргагүй арлыг авслан асаав. Айдаст автсан ан амьтад, авалцсан ангуучаас амиа аргалсан ч, амгалан арал аахилан ассаар, арын асгаа арайхан авраад, адгийн амьсгаагаа алгуур алдав. Ангамал амьдралд автсан авч, аяандаа, алаглан аяслах аялуун алтанзул арвидан алсалж, алдагдсан амгаланг авчран, аливаа амьтдыг амруулсан авай. Аянга ахай ахин аашилсан ч аварга арал ашид амилах ахул асурт адилсаагүй адгам амьтдад атаархалд адислагдан, алалцан авлалдахын ашиг арвидамгүй ажгуу. TeraReader

Codex Seraphinianus

Image
Дур хүсэлдээ автсан хос, матар болон хувираад, орноосоо гулган буух, сэтгэхүй нь хүүхдээрээ ч аль эрт насанд хүрсэн мунаг том биетэй, духгүй, халзан эр далайн мандлаас нүдээ цухуйлгаад огтхон ч хараа салгалгүйгээр таныг цоо ширтэж буй мэт боловч хун адил үргэлжийн хосоороо умбалдах толбот загаснууд, өтгөн ойн сахлаг модос өндөг мэт хагараад зулзаган төгөл үндэс дээрээ арай ядан алхаж, газарт бэхлэгдэн үр зулзагаа төрүүлэхээ хүлээх. Энэ бүхэн зэргэлдээ ертөнцөд бодит хэмээн ит гүүлнэм.

Элсний хүүхэн

Image
Урт удаан шаргуу хөдөлмөрийн үр дүнд эгц өндөр уулын оройд хүргэмэгц агшин зуурд түүний хөдөлмөр үгүй болоход үхэр чулууныхаа араас гэлдэрсээр зуу зуун жилийн дараа Сизиф үрчийж таталдан, хүрлийсэн царайндаа сэтгэл хангалуун, нүүр дүүрэн инээмсэглэл тодруулаад уулын эгц оргил элэгдэж мохоод, тэгш ширээ зассан талаар бодлоо. Тэгээд сүүлчийн удаа бул чулууг зөөхдөө бул чулуу биш өчүүхэн жаахан эрдэнийн чулуу атгаж яваагаа анзаарлаа. Тэр тамаас чөлөөлөгджээ. Түүнийг бодит ертөнцөд ирэхэд хэн ч угтаж авсангүй. Оронд нь тэр өөр нэг бул чулуу, өөр нэг эгц өндөр оргил олохоор алсыг зорилоо. TeraReader

Мөнх амьдралын тухай

Image
Цаг хугацааны тухай философид цаг хугацааг тодорхойлсон нь үгүй. Тодорхойлох нь хязгаарлахын өөр нэг нэр буюу.