ВАКАНДАГИЙН МЭДЭГДЭЛ ДЭЛХИЙГ ЦОЧРООВ
Африк үндэстэн дэлхийн хөгжлийг тодорхойлох уу ? Афрофючүризм нь юүн түрүүнд гоозүйн ухагдахуун, хоёрт гэвэл өнгөрсөн, ирээдүйг харах цоо шинэ өнцөг гэж хэлж болно. (Marvel студи ) “ Вакандагийн илтгэл ” -ээс дариу зургаан долоо хоног өнгөрөөд буй ч улс орнууд одоог хүртэл энэ мэдэгдэлтэй холбоотойгоор шуугисаар байна. Т ’ Чала хаан Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассемблейн хурлаар Вакандагийн хаант улс нь 2016 оны CIA World Factbook -т дурдсанаар нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ нь ойролцоогоор 760 ам.доллар бүхий гар урлал, мал аж ахуй, хоньчдод тулгуурлан хөгжиж буй орон бус техник технологийн их гүрэн гэдгийг зарласан нь их гүрнүүдийн удирдагч, олон улсын шинжээчдийг гайхширалд оруулсан юм. Өндөр хөгжсөн соронзон хөөргөлтөт ачааны тэрэг, авто тээврийн нисэх төхөөрөмж, биет холограм, нуруу нугасны гэмтэл анагаагч шүр зэргийг өргөн хэрэглэгч улсыг тодорхойлсон “Дээд хөгжилт үндэстэн” буюу “ uber-developed nation” гэх нэр томьёо шинээр үүсэв. Вакандагийн шинэ